Ши Жиньпин Беларусийн ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв
2023-03-01 19:25:51
Share
Share this with Close
youtube WeChat

Гуравдугаар сарын 1-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Хятадад төрийн айлчлал хийж буй Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенкотой Бээжин дэх Ардын их хурлын ордонд хэлэлцээ хийв.

Ши Жиньпин хэлэхдээ, Хятад Беларусийн найрамдал бол бат бэх байдаг бөгөөд хоёр тал улс төрийн итгэлцлээ нэмэгдүүлэн, хэзээ ямагт харилцан нөгөө талынхаа жинхэнэ найз, сайн түнш байх болно гэжээ.

Хоёр төрийн тэргүүн Украины хямралын асуудлаар санал бодлоо солилцов. Ши Жиньпин хэлэхдээ, холбогдох талууд дэлхийн эдийн засгийг улс төржүүлж, зэвсэг болгон ашиглахаа даруй зогсоон, гал зогсоож дайныг хориглон, энхийн аргаар хямралыг шийдвэрлэхэд тустай үйлдэл хийх ёстой гэжээ. Александр Лукашенко хэлэхдээ, Украины хямралыг улс төрийн аргаар шийдвэрлэх тухай Хятад улсын байр суурь санал санаачилгыг бид бүрэн сайшаан дэмжиж байна. Энэ нь хямралыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой юм гэжээ.