Ши Жиньпин намын сургуулийн арга хэмжээнд оролцов
2023-03-01 21:11:20
Share
Share this with Close
youtube WeChat

ХКН-ын төв хорооны намын сургууль гуравдугаар сарын 1-нд сургууль байгуулагдсаныхаа 90 жилийн ойн баяр болон 2023 оны хаврын улирлын хичээлийн шинэ хугацаа эхлэх ёслол зохион байгууллаа. Арга хэмжээн дээр Хятадын дээд удирдагч Ши Жиньпин үг хэлж, намын сургуулийн ямагт баримтлах зорилт бол намдаа боловсон хүчин бэлтгэж, санал санаачилга нэмэрлэх явдал юм гэжээ.

ХКН намын сургуулийн ажлыг бүх талаар удирдах нь бидний үндсэн туршлага бөгөөд намын сургуулийн ажил үйлс эрүүлээр хөгжихийн үндсэн баталгаа юм гэж Ши Жиньпин онцоллоо.