Хотуудын агаарын чанарын урьдчилсан төлөв гарлаа
2023-03-01 10:22:18
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын байгаль орчны хяналтын үндэсний станц нь Цаг уурын төв станц, Агаарын бохирдлоос урьдчилан сэргийлэх, хянах үндэсний нэгдсэн төв, Зүүн хойд, Төв өмнөд, Баруун өмнөд, Баруун хойд, Хөх мөрний хойгийн бүсийн агаарын чанарыг урьдчилан мэдээлэх төв, Бээжингийн экологийн орчны хяналтын төв зэрэг байгууллагатай хамтран 3 дугаар  сарын эхний 15 хоногийн Хятадын агаарын чанарын урьдчилсан төлвийг гаргажээ.

Энэ  сарын эхний 15 хоногт нийт нутгаар салхи багатай, агаарын чанар сайн, бага зэргийн бохирдолтой байна. Ляониний төв баруун, Хуабэй нутгийн төв өмнөд, Ганьсүгийн хэши, Ниншягийн ихэнх нутаг, ӨМӨЗО-ны баруун, Шааньшигийн төв болон хойд, Шиньжян Уйгарын Өөртөө Засах Орны өмнөд хэсэгт дунд болон дундаас дээш бохирдолтой.

Энэ хугацаанд Бээжинд салхи ихтэй, агаарын чанар ихэндээ сайн байна. Гуравдугаар сарын  5-8-ны хооронд багавтар салхитай, бага болон дунд зэргийн бохирдолтой байх төлөвтэй. Хойд зүгийн салхины нөлөөллөөр 6-ны өдөр агаарын чанар сайжирч, 7-8-нд багавтар салхитай, зарим бүсэд дунд болон дунд түвшнээс дээш бохирдолтой байх зэрэг урьдчилсан мэдээ гарчээ. 

Н.Пүрэвжав