Киприйн шинэ ерөнхийлөгч Христодулидест баяр хүргэв
2023-03-01 10:13:51
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад улсын дарга Ши Жиньпин өнөөдөр /3-р сарын 1-нд/ Бүгд Найрамдах Кипр Улсын ерөнхийлөгчөөр сонгогдсон Никос Христодулидест цахилгаан илгээж баяр хүргэв.

Ши Жиньпин тэмдэглэхдээ, "Хятад, Киприйн стратегийн түншлэлийн харилцаа өндөр түвшинд хөгжиж, хоёр орны найрамдал бэхжиж, улс төрийн харилцан итгэлцэл гүнзгийрч, олон салбарын солилцоо хамтын ажиллагаа нягтарч байна. Миний бие Хятад, Киприйн харилцааны хөгжлийг дээд хэмжээнд чухалчилж, Ерөнхийлөгч Христодулидестэй хамт Хятад Киприйн стратегийн түншлэлийн харилцааг ахиулан их үр дүнд хүргэж, хоёр ард түмэнд нэн их аз жаргал авчрахад бэлэн байна" гэжээ.