2017 оны есдүгээр сард БРИКС-ийн дээд хэмжээний уулзалт тэнгисийн эргийн үзэсгэлэнт хот Шямэньд зохиогдов. Хятад улсын удирдагч Ши Жиньпин өөрийн ажиллаж байсан хотыг зочдод "Шямэнь бол үзэсгэлэнт байгальтай, сайхан уур амьсгалтай, Хятадын далайн эргийн алдартай цэцэрлэгт хүрээлэн юм. Сарын өмнө уг хотын “Олон улсын архитектур”, “Олон улсын түүхийн нийгэмлэг” хэмээгдэх жижиг арал Гуланю дэлхийн соёлын өвийн жагсаалтад албан ёсоор бүртгэгдэж, Шямэнь хотод шинэ өнгө нэмсэн юм" гэж танилцуулж байжээ.
1986 онд Гуланю арлын олон жилийн түүхтэй хамгийн том вилла болох Багуа байшин эвдэрч сүйдсэн байв. Тухайн үед Шямэний музейн захирал Гун Же арал дээр хурал хийж байсан Шямэнь хотын орлогч дарга Ши Жиньпинг эрж, байшингийн нөхцөл мөхлийн ирмэгт байгаа тухай танилцуулжээ. Ши Жиньпин даруй шийдвэр гаргаж, ингэж хуучин байшин аврагдсан түүхтэй. Түүнэс хойш Гуланю аралд жуулчлалыг хөгжүүлэхийн зэрэгцээ уламжлалт соёлыг авч үлдэх өндөр түвшний төлөвлөлт, хамгаалалт хийсээр ирсэн юм. \Урьхан\