Украины асуудлаарх Хятадын байр суурь бол тодорхой юм
2023-03-01 18:34:02
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин гуравдугаар сарын 1-нд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр сурвалжлагчийн сонирхсон асуултад хариулахдаа: Украины асуудлаарх Хятадын байр суурь бол тууштай бөгөөд тодорхой юм. Энэ нь саяхан нийтлэгдсэн “Украины хямралыг улс төрийн арга замаар шийдвэрлэх тухай Хятад улсын байр суурь” баримт бичигт тусгагдсан, ятган эвлэрүүлэх, хэлэлцээ хийхийг шаардах нь үүний гол агуулга юм гэв.

Нөхцөл байдлыг намжаах, улс төрийн арга замаар шийдвэрлэхийг урагш ахиулахын тулд бүтээлч үүрэг гүйцэтгэхийг Хятадын тал олон улсын хамтын нийгэмлэгт хүсэж байна гэж Мао Нин онцоллоо.


\Уртнасан\