Орос, Украиний дайн сунжирсан хэвээр
2023-03-01 10:36:57
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар өчигдөр /2-р сарын 28-нд/ ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас "Оросын арми Купянск, Хонглиман , Донецкийн чиглэлд Украины цэргүүд болон хуягт машин, өөрөө явагч их буу төвлөрсөн цэгт довтолсон байна. Оросын агаарын довтолгооноос хамгаалах хүчин 6 тооны "Хиппокамп" пуужин,  нисгэгчгүй 8 онгоцыг устгасан" гэж мэдээллээ.

Мөн өдөр Украины Зэвсэгт хүчний жанжин штабаас "Оросын арми Бахмут руу тасралтгүй довтолж,  Бахмут чиглэлийн олон сууринд тэдний дайралтыг няцаасан байна. Мөн өдөр Украины Агаарын цэргийн хүчин, Украины пуужин болон их бууны ангиуд Оросын цэрэг байрлаж буй газарт олон удаа цохилт өгсөн" гэжээ.

ОХУ-ын химийн болон биологийн зэвсгийн эсрэг хүчний командлагч Кириллов мөн өдөр мэдэгдэхдээ, "АНУ өдөөн хатгах зорилгоор Украинд химийн зэвсэг ашиглахыг зорьж, дараа нь  уг хэргээр Оросыг буруутгахаар зэхэж байна" гэжээ.