КОВИД-19-ийн үүсэл гарлыг хайх асуудлыг улс төржүүлэхийг эсэргүүцнэ
2023-03-01 19:43:43
Share
Share this with Close
youtube WeChat

АНУ-ын Холбооны мөрдөх товчооны КОВИД-19 вирусийн үүсэл гарлыг хайхтай холбоотой буруу үг ярианд нь хариу болгож гуравдугаар сарын 1-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин хэлэхдээ, үүсэл гарлыг хайх асуудлыг ашиглан ямарваа хэлбэрийн улс төрийн оролдлого хийхийг Хятадын тал эрс эсэргүүцнэ гэв.

“Хятад улс хийгээд ДЭМБ-ын мэргэжилтний нэгдсэн баг Үханий холбогдох лабораторитой  газар дээр нь очин танилцаж, шинжлэх ухааны судалгааны хүмүүстэй гүнзгий солилцоо өрнүүлсний дараа лабораториос алдагдсан байх магадлал бараг байхгүй гэсэн шинжлэх ухааны дүгнэлтийг гаргасан, энэ нь хамтарсан судалгааны холбогдох тайланд оновчтой тусгагдсан бөгөөд олон улсын хамтын нийгэмлэг, эрдэм шинжилгээний салбарынханд өргөн хүрээнд хүлээн зөвшөөрөгдсөн юм” гэж Мао Нин онцлов.

Мао Нин хэлэхдээ: “Тагнуулын байгууллага шинжлэх ухааны асуудалд оролцох нь угаасаа вирусийн үүсэл гарлыг хайх асуудлыг улс төржүүлж буй явдал. АНУ-ын тагнуулын албанаас хуурамчаар зохиосон зүйлд тулгуурласан тул тэдний гаргасан дүгнэлтэд итгэх зүйл огт байхгүй. ‘Лабораториос алдагдсан онол’- ыг Америкийн тал дахинтаа гаргаж ирснээр Хятад улсыг харлуулж чадахгүй, харин өөрийн итгэл хүндээ улам бүр дордуулах юм” гэв.



\Уртнасан\