"Стратегийн зэвсгийг хорогдуулах шинэ гэрээ"-г түр зогсоох хуульд Путин гарын үсэг зурав
2023-03-01 15:05:51
Share
Share this with Close
youtube WeChat

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин  өчигдөр /2 сарын 28/  "Стратегийн зэвсгийг хорогдуулах шинэ гэрээ" хэрэгжүүлэхийг  түр зогсоох тухай хуульд гарын үсэг зурлаа. 

Мөн өдөр Оросын хууль эрх зүйн мэдээллийн цахим хуудсанд дурдсанаар, "Ерөнхийлөгч гарын үсэг зурсан өдрөөс эхлэн хууль албан ёсоор хүчин төгөлдөр болно. Оросын тал "Стратегийн зэвсгийг хорогдуулах шинэ гэрээ"-г хэрэгжүүлэхийг түр зогсоож байна. Уг гэрээг  хэзээ ахин хэрэгжүүлж эхлэхийг ОХУ-ын Ерөнхийлөгч шийднэ" гэсэн байна.