Хятадын эдийн засгийн өсөлтийн тухай төсөөллөө нэмэгдүүлжээ
2023-03-02 16:15:55
Share
Share this with Close
youtube WeChat

Олон улсын үнэлгээний Moody's Investors Service агентлаг саяхан дэлхийн макро хэтийн төлөвийн тайландаа Хятадын 2023, 2024 оны эдийн засгийн өсөлтийг 4 хувь гэж төсөөлж байснаа 5 хувь болгож нэмэгдүүлжээ.

Тайланд дурдсанаар, Хятад улс цар тахлын эсрэг бодлогоо өөрчилж шинэчилсэн нь эдийн засгийн сэргэлтийг дэмжиж, эрэлт хэрэгцээг сэргээв. Энэ нь үйлчилгээний салбарт илүү тод мэдрэгдэж байна. Худалдааны бус үйлчилгээний эрэлт хэрэгцээ сэргэж эхэлснээр аялал жуулчлал, зочид буудал ашиг хүртэх салбар боллоо. Тиймд Хятадын эдийн засаг богино хугацаанд тооцоолсноос  хурдан сэргэх боломжтой гэжээ. 

Тэрчлэн тайланд төсөөлснөөр 2023 он болон ирэх онд Америкийн эдийн засаг  0.9 болон 1.1 хувь,   Евро бүс тус бүр 0.5 болон 1.2 хувь, Японы эдийн засаг  1.5 болон 1 хувиар тус тус өсөх юм байна