13 дахь удаагийн Улс Төрөөр Зөвлөлдөх Зөвлөл /УТЗЗ/-ийн Бүх Хятадын Хорооны 25 дахь хуралдааны тогтоолын дагуу УТЗЗ-ын бүх Хятадын хорооны дарга Ван Ян өчигдөр /3-р сарын 1/ Бээжин хотноо тэргүүлэгчдийн 85 дахь удаагийн хуралдааныг даргалан хуралдууллаа.
Хурлаар 14-р удаагийн УТЗЗ-ийн БХХ-ны анхдугаар чуулганы тэргүүлэгчид, гүйцэтгэх тэргүүлэгч, нарийн бичгийн дарга, нарийн бичгийн даргын орлогч, санал санаачилгын хяналтын хорооны гишүүнд нэр дэвшигчдийн нэрсийг тус тус батлав. Мөн чуулганы бэлтгэл хурлын хуваарь, 14-р удаагийн 1-р бүгд хурлын бүлгийн хуваарилалтын төсөл, бүлэг хуралдуулагчдын нэрс, нарийн бичгийн дарга нарын газрын зохион байгуулалт, үүрэг ажлыг хянан хэлэлцжээ.