Ши Жиньпин Вьетнам улсын дарга Во Ван Тхыонгд баяр хүргэв
2023-03-02 19:25:37
Share
Share this with Close
youtube WeChat

Гуравдугаар сарын 2-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Во Ван Тхыонгд цахилгаан утас илгээж, Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын дарга болсонд нь баяр хүргэв.

Ши Жиньпин цахилгаан утсандаа: Хятад, Вьетнам бол уул усаараа хаяа нийлсэн социалист найрсаг хөрш юм. Ноднингоос хойш миний бие Нгуен Фу Чонг ерөнхий нарийн бичгийн даргатай уламжлалт найрсаг харилцаагаа бэхжүүлэх, стратегийн ойлголцлоо чангатгах, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх чухал нийтлэг ойлголтод хүрч, шинэ эриний Хятад Вьетнамын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааны хөгжлийн аугаа их замын зургийг хамтдаа төлөвлөсөн билээ. Миний бие Хятад Вьетнамын харилцааг дээд хэмжээнд чухалчлан үзэж байгаа бөгөөд Во Ван Тхыонг даргатай хамтаар хичээн зүтгэж, хоёр орны харилцааг үргэлжлүүлэн эрүүл тогтвортой хөгжүүлэн, Хятад Вьетнамын стратегийн томоохон ач холбогдол бүхий хувь заяаны нийтэг цогцыг хамтдаа бүтээн байгуулах чиглэлд тасралтгүй урагшлахад бэлэн байна гэж тэмдэглэжээ.

 

\Уртнасан\