Хятад, Кот-д'Ивуарын төрийн тэргүүн нар харилцан баяр хүргэв
2023-03-02 11:34:22
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад, Кот-д'Ивуар дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой тохиож байна. Түүхэн үйл явдлыг  тохиолдуулж, хоёр орны төрийн тэргүүн нар өнөөдөр /3-р сарын 2/ харилцан баярын мэндчилгээ дэвшүүлжээ.

Ши Жиньпин "40 жилийн өмнө дипломат харилцаа тогтоосноос хойш Хятад, Кот-д'Ивуар найрсаг харилцаагаа хадгалж, язгуур ашиг сонирхол, анхаарал хандуулж буй томоохон асуудлаар харилцан дэмжиж, хөгжил, сэргэн мандалтын замд чухал анд нөхөр, түнш болсоор ирлээ. Өнгөрсөн оны эцсээр би эрхэм ерөнхийлөгч тантай утсаар ярьж, хоёр орны олон салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар шинэ нийтлэг ойлголтод хүрсэн билээ. Миний бие Хятад, Кот-д'Ивуарын харилцааны хөгжлийг дээд хэмжээнд чухалчлан үзэж, дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг гараа болгож, бүх талын хамтын ажиллагааг бэхжүүлж, Хятад, Кот-д'Ивуарын харилцааг шинэ шатанд ахиулж, хоёр орны ард түмэнд үр өгөөжийг нь хүртээхэд бэлэн" гэжээ.

Алассан Драмане Уаттара "Өнгөрсөн 40 жилд хоёр орны харилцаа өндөр түвшинд хөгжиж, Хятад улс Кот-д'Ивуарын дэд бүтэц, эрчим хүч, бусад салбарт байнга дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлье. Манай улс Хятадын талтай хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хоёр орны найрсаг  харилцааг эв санааны нэгдэл, харилцан туслалцах шинэ эринд оруулж,  хөгжлийн шинэ түвшинд хүргэхийг хүсэж байна" гэжээ.

Д.Хүчитбаатар