Хятад, Беларус стратегийн иж бүрэн дээд түвшний түншийн харилцаа тогтооно
2023-03-02 10:23:50
Share
Share this with Close
youtube WeChat

БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар, Беларусын  ерөнхийлөгч Александр Лукашенко 2023 оны хоёрдугаар сарын 28-аас гуравдугаар сарын 2-ны өдрүүдэд БНХАУ-д төрийн айлчлал хийж, Хятад, Беларусын олон салбарын хамтын ажиллагаа  болон хамтдаа анхаарал хандуулж буй олон улс, бүс нутгийн асуудлаар Хятадын удирдагчидтай санал бодлоо гүнзгий солилцож, өргөн хүрээнд нийтлэг ойлголтод хүрчээ. 

Хоёр тал Хятад, Беларус дипломат харилцаа тогтоосон сүүлийн 31 жилийн туршид олон салбарт тогтоосон хамтын ажиллагааны ололт амжилтыг өндрөөр үнэлж, хоёр орны харилцааг стратегийн иж бүрэн дээд түвшний түншийн харилцаа болгон шат  өгсүүлэхээр тохиролцжээ. 

Д.Хүчитбаатар