Ши Жиньпин Ардчиллаар зөвлөлдөх хуралд илтгэл тавила
2023-03-02 11:36:58
Share
Share this with Close
youtube WeChat

ХКН-ын төв хороо хоёрдугаар сарын 28-нд ардчиллаар зөвлөлдөх хурлыг Бээжин хотод  хуралдуулж, нам, төрийн байгууллагуудын шинэчлэлтийн тухай төсөл,  14 дэх сонгуулийн БХАТИХ-ын 1-р чуулганд дэвшүүлэн хэлэлцүүлэх гэж буй төрийн байгууллагуудын удирдлагуудын нэрсийн жагсаалт, 14 дүгээр удаагийн УТЗЗ-ийн 1-р чуулганд  дэвшүүлэх гэж буй УТЗЗ-ийн БХХ-ны удирдлагуудын нэрсийн талаар ардчилсан нам бүлгүүдийн Төв хороо, Бүх Хятадын үйлдвэр худалдааны нэгдсэн холбоо, намын харьяалалгүй хүмүүсийн төлөөллүүдэд тайлагнаж, тэдний санал санаачилгыг  сонсов. ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Төв хорооны Цэргийн зөвлөлийн дарга Ши Жиньпин хурлыг даргалж, илтгэл тавилаа. 

Ши Жиньпин онцлохдоо, "14 дэх сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар чуулган, 14 дүгээр удаагийн УТЗЗ-ийн БХХ-ны  анхдугаар чуулган удалгүй эхлэх гэж байна. Төрийн байгууллагууд болон УТЗЗ-ийн БХХ-ны шинэ удирдлагуудыг сонгох нь хоёр чуулганы чухал ажил төдийгүй ерөнхий нөхцөл байдалтай холбоотой томоохон үйл явдал юм" гэжээ.