Америкийн улс төрийн “хорт утаа” нь илүү аймшигтай байна
2023-03-02 09:02:34
Share
Share this with Close
youtube WeChat

Одоогоос сарын өмнөх галт тэрэг замаасаа гарч химийн хорт бодис алдагдсан ослын талаар Америкийн Охайо муж улсын Зүүн Палестин хотын оршин суугч Манди: “Миний  сэтгэл тайван байж чадахгүй байна, агаарт асуудал байхгүй гэж   засгийн газрын албан тушаалтны хэлсэн үгийг огт итгэхгүй байна, учир нь минийх болоод хүүхдийн минь эрүүл мэндэд асуудал гарсаар байна” гэж хэлжээ.

Хоёрдугаар сарын сүүлчид АНУ-ын Байгаль орчныг хамгаалах агентлагийн дарга Майкл Рейган ослын газарт дахин очиж, ус, агаар аюулгүй хэмээн нутгийн иргэдэд хэлжээ. Гэтэл үүний өмнө өдөр нь уг агентлагийн 2-р бүсийн албан тушаалтан асан Жудис Енк мэдээллийн хэрэгсэлд хандан, “Тухайн нутгийн хүмүүс ямар нэг шалтгаанаар өвдөж байна, агаар, усанд асуудал байгаа нь тодорхой” гэж хэлсэн байв.

Хоёр өөр, зөрчилтэй байр суурь нь АНУ-ын засгийн газрын байгууллага гамшгийг бууруулах, мөрдөн шалгах явцдаа хий хоосон дүр эсгэдгийг харуулж байна. Жишээ нь, осол гарсны дараа тухайн газрын холбогдох байгууллага винил хлорид алдагдсан тохиолдолд шийдвэрлэх ердийн горимыг бүрмөсөн журамлаагүй, харин замын хөдөлгөөнийг түргэхэн сэргээхийн төлөө алдагдсан химийн хорт бодисыг задгай орчинд шатаах хөнгөн хуумгай шийдвэр гаргажээ. Нэг долоо хоногийн дараа нь тэнгэр баганадсан хар утаа баагисан бичлэг нийгмийн сүлжээгээр цацагдсанд тэд асуудлыг зохисгүй  шийдвэрлэсэн гэдгээ арга бус хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгалт хийж эхэлсэн юм. Ийм ч учраас Жумис Енк: “Холбооны эдгээр байгууллагууд юу хийх ёстойгоо мэддэг мөртлөө хийгээгүй” гэжээ.

 

“Хорт галт тэрэг”-ний ослоос улбаатай гамшгийн үр дагавар ар араасаа илэрч байна. Тухайн нутгийн иргэд хоолойн үрэвсэл, эсвэл бусад өвчнөөр өвчилсөн нь оношлогдож байна. Охайо муж улсын Байгалын нөөц баялгийн газраас хоёрдугаар сарын 23-нд гаргасан судалгаандаа, галт тэрэг замаасаа гарсан ослоос хойш тухайн цэгийн ойролцоох бохирдсон усанд амиа алдсан ан амьтны тоо 44 мянгад дөхөж, үүний зэрэгцээ сөрөг үр дагавар бусад мужид ч нөлөөлж байна гэжээ.

Гамшгийн байдалд огт анхаарал хандуулахгүй байна хэмээн Бүгд найрамдах намынхан одоогийн засгийн газраа шүүмжилж, Киев орохоос биш харин Охайо муж улсын  оршин суугчдыг эргэхийг хүсэхгүй байна гэж ерөнхийлөгчийг шүүмжилж, Зүүн Палестин хотын ард иргэдийг цагийг амжин дэмжиж туслаагүй явдлыг Украинд их хэмжээний тусламж үзүүлж буйтай харьцуулалт хийжээ. Ардчилсан намынхан харин өмнөх ээлжийн засгийн газар төмөр замын компанийн   саналыг сонсон, галт тэргээр аюултай бодис тээвэрлэхэд тавих холбогдох хяналт удирдлагыг сулруулсан, “энэ нь бүгдээрээ Бүгд найрамдах намаас сонгогдсон экс ерөнхийлөгч Д.Трампын алдаа буруу байсан” хэмээжээ.

Ард олныхоо эрүүл мэндийг умартан хойш тавьж, хариуцлагаа нэг нэгэндээ тохохоор яарцгааж байна. Ийм ч учраас “Нью Йок таймс” сонин нийтлэлдээ, Охайо муж улсад галт тэрэг замаасаа гарсан осолд улс төр нэвчсэн, хоёр намын улс төрчид бүгд хэрэг гарсан жижиг сууринд очиж илтгэл тавьж, өөрийн улс төрийн зорилгодоо хүрэхийг хичээж байна” гэжээ. Америк маягийн утгаа алдсан “ардчилал”-ын тогтолцоонд улс төрчдийнх нь нүдэнд хувийн ашиг хонжин харагдахаас биш харин ард олонд тулгарсан хүндрэлийг шийдвэрлэхэд огтхон санаа зовдоггүй гэдгийг гаднынхан тод харлаа.

Дэлхийн хамгийн хүчирхэг орны ард иргэдийн хувьд энэ тохиолдол нь эмгэнэл юм. Ялангуяа ослын бүсийн иргэд бусад орны мэдээллийн хэрэгсэлд хандан анхаарал хандуулж өгөхийг хүссэн явдал нь АНУ-ын улс төрчдөд авч хэлбэл маш их хошигнол болж байна.

Нэн гүнзгий шалтгаанаас нь авч үзвэл, АНУ-д галт тэрэг замаасаа гарах осол жил бүр дунджаар 1700 шахам удаа гардаг байна. Энэ нь, тэдний шүтэн хөөцөлддөг либерал капиталист хөгжлийн загвар хийгээд улс төрийн экологид нь асар их асуудалтайг бүрэн гэрчлээд байгаа юм. Нам хоорондын зөрчил ширүүсэж, “ардчилал” нь хий хоосон болж, Америкчууд наад захын эрүүл мэндийн аюулгүй байдлаа хүртэл баталгаажуулах аргагүйд хүрчээ.

\Уртнасан\