Хувийн хэвшлээ бодитоор дэмжинэ
2023-03-03 10:43:43
Share
Share this with Close
youtube WeChat

Дэлхийн аль ч оронд хувийн хэвшил бол эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болдог. Хятад улсад мөн л адил хувийн хэвшил нь эдийн засаг нийгмийн хөгжил маш чухал үүрэг гүйцэтгэж байдаг. Хувийн хэвшил Хятад улсын татварын орлогын 50 хувь,  ДНБ-ны 60 хувь, технологи шинэчлэлийн 70 хувь , хот суурины ажлын байрын 90 хувийг бүрдүүлдэг. Өдгөө Хятадад  44 сая 575 мянган хувийн хэвшлийн компани байгаа нь Хятад улсын нийт аж ахуйн нэгжийн 92,1 хувийг эзэлж байна.

Өнгөрсөн жил болсон ХКН-ын 20-р Их хурлаар хувийн хэвшлийн компаниудыг улс орны мега төсөлд татан оролцуулж, тэднийг хөгжлийн улам их боломжоор хангах хэрэгтэй гэж үзсэн. Энэ бодлогын дагуу 2023 оны эхээр болсон төвийн эдийн засгийн ажлын зөвлөгөөнөөр цаашид төрийн өмчийн болон хувийн хэвшлийн компанийг тогтолцоо болон хууль эрх зүйн хувьд адил тэгш авч үзэж, хувийн хэвшлийн  хөгжлийг бодлогоор дэмжих хэрэгтэй гэж дэвшүүллээ.

Гурван жил үргэлжилсэн цар тахал энэ 2023 онд дуусгавар болж байна.  Цар тахал гурван жилд хувийн хэвшил  халдвар хамгааллын хатуу бодлогын үр дүнд хаалгаа барихад  хүрсэн юм. 2022  оны сүүлчээр халдвар хамгааллын хатуу арга хэмжээг бүрмөсөн цуцалснаар, хувийн хэвшлийн олон салбар түргэн сэргэж эхлээд байна.  Энэ онд засгийн газар хувийн хэвшлийг төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдтэй адилхан авч үзэж, хүндрэл бэрхшээл тулгарсан үед зүгээр харж суулгүй,  тэтгэж тусалж байна. Шинэ он гарснаас хойш  хувийн хэвшил хариуцсан засгийн газрын салбарууд хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдээр орж, тэдний хүсэлтийг сонсож, бодит үр ашигтай арга хэмжээ авч хөрөнгө санхүү, хүн хүч, тоног төхөөрөмж, зах зээлийн хүндрэлтэй талыг шуурхай зохицуулж өгч байгаа юм. Хятад улсын хэмжээнд 31 муж,  хот, өөртөө засах орон энэ оны засгийн газрын ажлын илтгэлдээ хувийн хэвшлийг дэмжих бодлого тусгасан байна.

 Хятадын засгийн газар бизнесийн орчныг сайжруулж, хувийн хэвшилд хөгжлийн өргөн боломж олгож байна.  Зөвхөн 2022 онд  гэхэд хувийн хэвшлийн  компани, аж ахуйн нэгжид 4.2 их наяд юанийн татварын хөнгөлөлт үзүүлсэн нь  цар тахлын дараа богино хугацаанд  сэргэн хөгжихөд бодит дэмжлэг болжээ.  Үүний хүчинд хувийн хэвшлийн салбар илт сэргэж, тэд  эдийн засаг нийгмийн хөгжилд гол хөдөлгөх хүч болсоор байна.