Конгрессын гишүүн шалгагдаж байна
2023-03-03 16:24:30
Share
Share this with Close
youtube WeChat

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын Ёс зүйн хороо өчигдөр /3 сарын 2/ өөрийн намтар, холбогдох мэдээллээ хуурамчаар үйлдсэн гэх хэрэгт нэр холбогдсон Конгрессын гишүүн Жорж Сантосыг шалгах дэд хороо байгуулснаа зарлав. Ёс зүйн хороо "Жорж Сантос нь 2022 онд Конгресст нэр дэвшихдээ, сонгуулийн кампанит ажлынхаа үеэр хууль бус үйл ажиллагаа явуулсан эсэх, Төлөөлөгчдийн танхимд хүргүүлсэн баримт бичигт шаардлагатай мэдээллийг задруулсан эсэхийг шалгахын тулд дэд хороо мөрдөн шалгах болно" гэж мэдэгджээ.

Түүнийг сонгуулийн кампанит ажлын санхүүжилт, хандивын талаарх санхүүгийн ил тод мэдээлэл зэрэг асуудлаар холбооны засгийн газрын агентлагууд шалгаж байна. Мөн үүний зэрэгцээ Нью-Йорк муж улсын прокурорууд Сантосыг давхар шалгаж байгаа юм байна.

Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн Жорж Сантос өнгөрсөн онд завсрын сонгуулиар Нью-Йорк муж улсаас Конгрессын гишүүнээр сонгогдсон юм. Сонгогдсоны дараа түүнийг намтар болон холбогдох мэдээллээ хуурамчаар үйлдсэн гэж хэвлэл мэдээллийн шуугиж эхэлсэн. Олон нийтийн шахалтад орсон Конгрессийн гишүүн Жорж Сантос өөрийн намтрын зарим мэдээллийг хуурамчаар үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн ч огцрохгүй гэдгээ удаа дараа хэлж байсан юм.  

Н.Пүрэвжав