Сагсан бөмбөгийн эмэгтэй баг дэлхийд хоёрт чансаатай
2023-03-04 16:07:17
Share
Share this with Close
youtube WeChat

Олон улсын сагсан бөмбөгийн холбоо /FIBA/ эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн дэлхийн чансааг саяхан шинэчиллээ. Шинэ цуваанд Хятадын сагсан бөмбөгийн эмэгтэй баг дэлхийд хоёрт байгаа чансаагаа хадгалжээ. Өнгөрсөн 2022 оны 10  сард  Хятадын сагсан бөмбөгийн эмэгтэй баг дэлхийн аваргад дэд байр эзэлсэн юм.  Өнгөрсөн хугацаанд Ази, Америк,  Далайн орнуудад  /FIBA/ тэмцээн зохиогоогүй тул эхний 13 багийн эрэмбэ өөрчлөгдсөнгүй. 

Энэ удаад Европын багуудад нэлээд өөрчлөлт гарчээ. Европын цомын урьдчилсан шатны тоглолтод Италийн баг гайхалтай амжилт үзүүлж, 14 дүгээр байрт дэвшсэн бол  Их Британийн баг дэлхийн шилдэг 20-д  багтжээ. Европын цомын  урьдчилсан тэмцээнд сайн тоглосон Словак, Унгарын багууд мөн  оноогоо ахиулж, чансаагаа дээшлүүлсэн байна. Африкийн цомын  урьдчилсан тэмцээнд  Египет, Мозамбикийн багууд амжилттай оролцсон мэдээ байна.