Цахилгаан машины үйлдвэрлэл, борлуулалтаар дэлхийд тэргүүлж байна
2023-03-04 16:25:31
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр /3-р сарын 4/ үдээс хойш, УТЗЗ-ийн 14 дэх удаагийн БХХ-ны анхдугаар чуулган хэвлэл мэдээлэлд ярилцлага өгөх  “Гишүүдийн коридор” арга хэмжээг АИХ-ын ордонд зохион байгуулж, чуулганы  гишүүд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

УТЗЗ-ийн гишүүн, Жили корпорацын ерөнхий захирал Ли Шүфү хэлэхдээ, "Хятад улс дэлхийд шинэ эрчим хүчний автомашин үйлдвэрлэгч, хэрэглэгч хамгийн том орон төдийгүй  хамгийн том  экспортлогч орон юм. Хятад улс өнгөрсөн 2022 онд 679 мянган ширхэг шинэ эрчим хүчний автомашин экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеээс 120 хувь өссөн үзүүлэлт бөгөөд Хятад улс сүүлийн 8 жил дараалан  цахилгаан автомашины үйлдвэрлэл, борлуулалтаар дэлхийд тэргүүлж байна" гэв.