Хятадын батлан хамгаалах зардлын өсөлтийн хурд дунд, боломжийн түвшинд байна
2023-03-04 14:59:31
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр буюу 3-р сарын 4-д Бээжингийн АИХ-ын ордонд болсон 14 дэх сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар чуулганы хэвлэлийн бага хурлын үеэр, хурлын хэвлэлийн төлөөлөгч Ван Чао танилцуулахдаа, аливаа улс орны  батлан хамгаалах хэрэгцээ, улс орны эдийн засгийн хөгжлийн түвшинг иж бүрнээр нь харгалзан үзэж,  батлан хамгаалалтын зардлын цар хүрээг тодорхойлдог. Энэ нь  дэлхийн улс орнуудын нийтлэг жишиг юм. 

Батлан хамгаалахын зардлыг нэмэгдүүлж байгаа нь аюулгүй байдлын ээдрээтэй сорилтуудыг даван туулахын зэрэгцээ, БНХАУ нь том улсын хувьд үүрэг хариуцлагаа биелүүлэх хэрэгцээ шаардлага юм.  ДНБ-д эзлэх Хятад улсын батлан хамгаалах зардлын хувь хэмжээ  олон жилийн турш  тогтвортой байлаа. Үүнийг дэлхийн дундаж түвшинтэй харьцуулахад доогуур боловч өсөлтийн хурд  боломжийн түвшинд байгаа юм. Хятадын ирээдүй дэлхийн ирээдүйтэй нягт уялдаатай. Хятадын армийн шинэчлэл  аль ч улс оронд аюул занал учруулахгүй бөгөөд бүс нутгийн тогтвортой байдал, дэлхийн энх тайвныг сахин хамгаалах эерэг хүчин болно гэв.