Чуулганаар 9 хөтөлбөр хэлэлцэж батална
2023-03-04 14:54:43
Share
Share this with Close
youtube WeChat

14 дэх сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар чуулган  маргааш  эхэлж /3-р сарын 5-нд/,  13-ны өдөр хаалтын хуралдаанаа хийх юм.

Чуулганы  хэлэлцэх хөтөлбөрт, Засгийн газрын ажлын тайлан, “БНХАУ-ын хууль тогтоомжийн тухай хуулийн төсөл /Өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл/, Төрийн зөвлөлийн бүтцийн өөрчлөлтийн төсөл, Төрийн байгууллагын гишүүдийг сонгох, томилох  зэрэг 9 хөтөлбөрийг хянан хэлэлцэнэ. Тухайлбал Нэгд: Засгийн газрын ажлын тайлан,  Хоёрт:Төлөвлөлтийн тайлан ба төсөл, Гуравт: Төсвийн тайлан ба төсөл, Дөрөвт: БХАТИХ-ын Байнгын хорооноос өргөн дэвшүүлсэн  "БНХАУ-ын хууль тогтоомжийн тухай хуулийн төсөл,  Тавд: БХАТИХ-ын байнгын хорооны ажлын тайлан, Зургаад: Ардын дээд шүүхийн ажлын тайлан, Долоод: Ардын дээд прокурорын газрын ажлын тайлан, Наймд: Төрийн зөвлөлийн бүтцийн өөрчлөлтийн төсөл, Есд: Төрийн байгууллагын гишүүдийг сонгох, томилох шийдвэрийг  хянан хэлэлцэх юм. Чуулганы бэлтгэл ажил бүрэн хангагдсан байна.