Эсэргүүцэх, хязгаарлах заалт гадаад харилцананы хуульд бий
2023-03-04 15:22:31
Share
Share this with Close
youtube WeChat

14 дэх сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар чуулганы хэвлэлийн бага хурал өнөөдөр  /3-р сарын 4-нд/ АИХ-ын ордонд болж, чуулганы хэвлэлийн төлөөлөгч Ван Чао  хэлэлцэх асуудал, БХАТИХ-ын ажлын холбогдох асуудлаар дотоод, гадаадын сэтгүүлчдийн  асуултад хариулав. 

Ван Чао хэлэхдээ, “Хятад улс бусдын хэрэгт гар дүрэхийг тууштай эсэргүүцсээр ирсэн. Гадаад харилцааны тухай хууль нь гадаадтай холбоотой салбаруудын үндсэн хууль болохын хувьд, эсэргүүцэх, хязгаарлах арга хэмжээний талаар заалт оруулах шаардлагатай. Хятадын язгуур эрх ашиг, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хохироохыг зөвшөөрч болохгүй. Хятадын бүрэн эрхт аюулгүй байдал, ашиг сонирхолд хохирол учруулж, Хятад улсын иргэдийн хууль ёсны эрхэнд халдсан нөхцөлд  эрс эсэргүүцэх үндэслэлтэй  бөгөөд холбогдох  заалтыг  холбогдох хууль тогтоомжид  оруулах нь  зайлшгүй юм” гэжээ.