Хоёр санаачлага асар их хувь нэмэр оруулсан
2023-03-05 10:19:59
Share
Share this with Close
youtube WeChat

Беларусын ерөнхийлөгч Александр Лукашенко саяхан Хятад улсад төрийн айлчлал хийхийн өмнөхөн Хятадын Төв радио телевизэд ярилцлага өгсөн байна. Хятадын удирдагчийн дэвшүүлсэн "Дэлхийн энх тайван болон аюулгүй байдлын санаачилга"-ын тухай Лукашенко хэлэхдээ, "Энэ бол маш ажил хэрэгч санаачилга. Дэлхийн энх тайван, хөгжил дэвшилд оруулсан том хувь нэмэр болно. Өнө удаан түүх соёл иргэншилтэй Хятад улс дэлхийн хөгжлийн үйл явцыг тэргүүлж байна" гэжээ.

Тэрбээр "Бүс ба зам"-ыг үр ашигтай үргэлжлүүлэх тухай, "Евразийн эдийн засгийн холбооны шинэ бодлоготой  "Бүс ба зам" санаачилгыг холбож эрчимжүүлэх хэрэгтэйг бид тодорхой хэлсэн. Холбогдох орнуудын удирдагчид санал нэг байгаа. Хятад улс манай зах зээлд хамгийн сүүлийн үеийн технологи хөгжүүлж, түүхий эд, эд анги, иж бүрэн машины бүтээгдэхүүн худалдан авах боломжтой. Беларусь улс Европын төвд оршдог. Энэ нь Хятад улс өөрийн сонирхлоо хэрэгжүүлэх том боломж юм. Хятад улс энд байгаа нөөц баялгийг бүх талаар бүрэн дүүрэн ашиглаж чадна гэдэгт найдаж байна. "Бүс ба зам" санаачилга Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудад их ашиг авчирна гэдэгт итгэж байна" гэжээ.