Дэлхий дахинтай боломжуудаа хуваалцана
2023-03-05 22:42:43
Share
Share this with Close
youtube WeChat

Энэ оны хоёр чуулган ихээхэн онцлогтой. Учир нь ХКН-ын 20 дугаар их хурлын дараа хуралдаж байгаа эхний хоёр чуулган юм. Иймээс Хятад маягийн шинэчлэлийг хэрхэн ахиулах вэ гэдэг асуулт олны анхаарлыг ихээхэн татаж байна.

Өнөөдөр /3 сарын 5/ Хятадын улсын дээд эрхт байгууллага БХАТИХ-д хандаж Засгийн газар ажлаа тайлагналаа. Тайланд, тогтвортой байдлыг хадгалж, ахиц дэвшил гаргаж, эдийн засгийг дээшлүүлж, чанарыг үр дүнтэй сайжруулж, тоо хэмжээний зохистой өсөлтийг хэрэгжүүлэх болно гэж онцлов. Үүний зэрэгцээ Хятадын хөгжлийн хүлээгдэж буй гол зорилтуудыг зарласан байна. Дэлхийн эдийн засагт үзүүлэх дарамт нэмэгдэж буй нөхцөлд, энэхүү тайлан нь дэлхий нийтэд итгэл төрүүлж байна.

Хятад маягийн шинэчлэлийн зайлшгүй шаардлагын нэг бол өндөр чанартай хөгжил юм. Өнгөрсөн 5 жилд Хятадын ДНБ 121 их наяд юань болж, жилийн дундаж өсөлт 5.2 хувьд хүрч, сүүлийн 10 жилд 70 шахам их наяд юаниар нэмэгдэж жилийн дундаж өсөлт 6.2 хувьд хүрчээ. Өнгөрсөн 2022 онд дотоод, гадаадын олон хүчин зүйлийн нөлөөлөл дунд Хятадын эдийн засаг 3 хувийн өсөлтөө хадгалж чадсан нь хялбар биш байсан. Энэ онд Хятадын эдийн засгийн хөгжилд тулгарч буй дотоод, гадаад нөхцлийг бүрэн үнэлээд, эдийн засгийн өсөлтийг 5 орчим хувиар тогтоосон нь хүлээлтийг тогтворжуулж, итгэлийг нэмэгдүүлж байгаа юм.

Олон улсын валютын сангийн сүүлчийн таамаглалаар, 2023 онд дэлхийн эдийн засгийн өсөлт 2.9 хувь байах төлөвтэй бөгөөд энэ нь 2022 оноос 0.5 нэгжээр бага үзүүлэлт юм. Дэлхийн банк, Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага бас эдийн засгийн энэ оны өсөлтийн таамаглалыг бууруулаад байна. Геополитикийн мөргөлдөөн, өндөр инфляци, хөгжингүй орнуудын зээлийн хүүгийн өсөлт зэрэг хүчин зүйлүүд нь дэлхийн эдийн засгийн өсөлтийг сааруулж байна.

Ийм нөхцөлд Хятадын эдийн засгийн өсөлтийг 5 хувьд хүргэх нь боломжтой нөхцөл төдийгүй зах зээлийн хүлээлттэй нийцэж байна. Хятад улс халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг оновчтой болгосноор зах зээл идэвхжиж, хэрэглээ, үйлдвэрлэл эмх цэгцтэй сэргэж байгаа тул өсөлтийг 5 хувьд хүргэх зорилтоо биелүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэж гишүүд, төлөөлөгчид ярилцлагадаа онцолжээ.

Хятадын эдийн засгийн өсөлтөд тавьж буй дэлхий дахины итгэл ч нэмэгдэж байна. Сүүлийн үед олон улсын байгууллагууд 2023 оны Хятадын эдийн засгийн өсөлтийн таамаглалаа нэмэгдүүлээд байгаа юм.

Уг тайланд мөн, хот сууринд 12 сая орчим шинэ ажлын байр бий болгох, судалгаанд хамрагдсан хот суурины ажилгүйдлийн түвшинг 5.5 орчим хувиас хэтрүүлэхгүй, хэрэглээний үнийн өсөлтийг 3 орчим хувьд байлгах, импорт, экспортын тогтвортой байдлыг хадгалах, ДНБ-ий байгууллага нэгжид ногдох эрчим хүчний хэрэглээ, бохирдлын ялгаруулалтыг бууруулах зэрэг хөгжлийн гол зорилтуудыг хамруулжээ.