Хүүхэд хамгааллын ирээдүй бүрхэг байна
2023-03-05 15:37:12
Share
Share this with Close
youtube WeChat

Америкт хууль бусаар нэвтэрсэн цагаач хүүхдийн тоо дээд түвшинд хүрсэн. Үүнтэй зэрэгцэн гарч ирсэн асуудал бол хүүхдийн хөдөлмөрийн мөлжлөг юм. Эцэг эхийн хараа хяналтгүй  хүүдүүд хууль  зөрчин ажиллаж байна гэж АНУ-ын хэвлэлд сүүлийн өдрүүдэд бичиж байна. CGTN интернэт хэрэглэгчдийн дунд явуулсан санал асуулгын дүнгээ нийтэлжээ. Дэлхий нийт хамрагдсан энэ судалгаанд оролцогсдын 91.2 хувь нь  хүүхдийн аюулгүй байдлыг хангах байдал АНУ-д  сайнгүй байна, хүүхэд хамгааллын талаар өөдрөг бус байна гэсэн бол 90.8 хувь нь хүүхдийн эрхийг хамгаалах АНУ-ын засгийн газрын ажилд сэтгэл дундуур гэсэн санал өгчээ.

Хамгийн сүүлд гарсан мэдээлэлд, "АНУ-ын компаниудад хууль бусаар ажил хийж байгаа хүүхдийн тоо 2018 оноос хойш 69 хувь өссөн байна. Зөвхөн өнгөрсөн онд гэхэд Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн газрын  шалгалтаар 835 компани  зөрчил гаргасан байна. Тус компаниуд 3800  хүүхэд хууль бусаар ажиллуулж байсныг тогтоожээ. “Хүний эрхийн гэрэлт цамхаг” гэж  өөрсдийгөө  хөөргөддөг Америк өнөөг хүртэл  НҮБ-ын “Хүүхдийн эрхийн конвенц”-д нэгдээгүй бөгөөд хүүхэд хөдөлмөрлүүлэх асуудлаар олон улсын хөдөлмөрийн байгууллага удаа дараа шүүмжилж иржээ.