БХАТИХ-ын шинэ сонгуулийн анхны хурал нээлтээ хийлээ
2023-03-05 09:27:27
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын дээд эрхт байгууллага болох Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын /БХАТИХ/ шинэ сонгуулийн анхны хурал 5-ны өдөр Бээжинд нээгдлээ. Ши Жиньпин тэргүүтэй нам, төрийн удирдагчид болон шинэ сонгуулийн БХАТИХ-ын 3000 шахам төлөөлөгч нээлтийн хуралд оролцсон байна.

Энэ удаагийн хурлаар Хятадын шинэ сонгуулийн төрийн байгууллагын бүрэлдэхүүнийг сонгон гаргах бөгөөд Засгийн газын ажлын тайланг хянан хэлэлцэж, 2023 оны Хятадын эдийн засаг нийгмийн хөгжлийн зорилтот үүргийг тодорхойлж, засгийн газрын бодлогыг тодорхойлно.

Хөтөлбөрийн дагуу, уг хурлаар хууль тогтоох хуулийн төслийг хянан хэлэлцэж, төрийн зөвлөлийн бүтцийн өөрчлөлтийн төслийг хэлэлцэх болно.