Хиймэл шүд суулгах үнэ буурчээ
2023-03-06 16:14:14
Share
Share this with Close
youtube WeChat

Хиймэл шүдний үнэ  2021 оноос эхлэн хямдарч байна. 2021 онд Хятад улсын Аньхүй мужийн технологийн ажилтан Ли Шяолийн шүд нэг өдөр гэнэт өвдөж эмнэлэгт хандсан байна. Эмч түүнд 3 хиймэл шүд суулгахыг зөвлөжээ. Гэтэл хиймэл 3 шүд суулгахад Ли Шяолид 70 мянган юань шаардлагатай байв.

Хиймэл шүд суулгах зардал буурвал ард олонд ашигтай тул энэ талаар сайтар судалгаа хийж, шийдвэрлэх нэн зохистой аргыг хайх нь зөв гэж Ли Шяоли боджээ. Ийнхүү тэрбээр  шүдний эмнэлгээр очиж судалгаа хийж, тоо бүртгэл, мэдээлэл цуглуулж эхэлсэн байна. 2021 оны гуравдугаар сард хуралдсан Хятадын хоёр чуулганы хугацаанд Ли Шяоли “Хиймэл шүдний бүтээгдэхүүний зардлыг журамжуулах хийгээд хиймэл шүд суулгах эмчилгээ, үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалд хамруулах тухай санаачилга” өргөн дэвшүүлжээ.

2022 оны нэгдүгээр сард Хятадын Төрийн зөвлөлийн байнгын хурлаас “Ард олны анхаарал хандуулж байгаа хиймэл шүдний бүтээгдэхүүнийг нэгдсэн журмаар худалдан авах цар хүрээнд хамруулах”-ыг шийдвэрлэсэн юм. “Нэгдсэн журмаар худалдан авах” ажлыг улсаас зохион байгуулж, гэрээгээр үнийг нь бууруулдаг. Сүүлийн үеийн мэдээллээр, 2023 оны 1-р сард,нэгдсэн журмаар худалдан авах хиймэл шүдний бүтээгдэхүүний дундаж үнэ 900 гаруй юаниар хямдарч, дундаж үнэ 55 хувиар буурчээ.

Жижигхэн хиймэл шүднээс авахуулаад улс орны эдийн засаг нийгмийн хөгжил дэвшлийг хүртэл, ард олны амьдралын байдал, хүсэл зорилтыг тусгасан санал санаачилгуудыг дурдахаас илүү бодит ажил болгох, хариулт өгөхөөс илүү хэрэгжүүлэх нь “ард олны санал очих газартай, дурдсан саналд хариулттай” байгааг харуулж байна.


\Уртнасан\