Охайод галт тэрэг замаасаа гарчээ
2023-03-06 10:34:16
Share
Share this with Close
youtube WeChat

Энэ сарын 4-ний үдээс хойш АНУ-ын Охайо муж улсын Кларкийн Спрингфилд хотод галт тэрэг замаасаа гарсан байна. Одоохондоо химийн бодис алдагдсан, хүний амь нас эрсэдсэн тухай мэдээлэл алга хэмээн ABC агентлагийн 5-ны мэдээнд  дурджээ.

Спрингфилд хотын Гал түймэртэй тэмцэх газрын дарга хэлэхдээ, "Замаас гарсан хоёр вагонд дизель түлшний үлдэгдэл, хоёрт нь полиакриламидын уусмал, өөр дөрвөн вагонд аюулгүй бодис тээвэрлэж байсан. Холбогдох байгууллагын  төлөөлөгчид ослын газарт нарийвчилсан шалгалт хийсний дүнд химийн бодис алдагдсаныг нотлох баримт байхгүй хэмээн баталлаа" гэжээ.
Вагон замаас гарсан газрын ойролцоо ундны усны эх үүсвэр байхгүйг орон нутгийн албаны хүмүүс нотолжээ.