Ядуурлаас ангижруулсан замналд эшлэсэн цэц үгс
2023-03-06 16:30:12
Share
Share this with Close
youtube WeChat

2021 оны хоёрдугаар сарын 25-нд Ядуурлаас ангижруулах тэмцлийн үр дүнг сайшаан хөхүүлсэн хурал Бээжин хотноо болж, Хятад улсын дарга Ши Жиньпин "Хятад улс иргэдээ ядуурлаас бүрэн гаргалаа" гэж зарлажээ.

Хэдэн зуун сая иргэнээ ядуу зүдүү амьдралаас салгах замд  Ши Жиньпин олон талаар зааварчилж байсан юм. Ингэхдээ тэрбээр,  ард олны дунд хэлцэгддэг, ном сударт барлагдаж үлдсэн мэргэн үгсийг эшлэсэн нь цөөнгүй. "Навч,мөчир болгонд хайр шингэсэн”гэдэг үг сэтгэлээ шингээж хийж бүтээсэн болгон үнэ цэнтэй гэдгийг илэрхийлж байх жишээтэй.

2012 оны арванхоёрдугаар сард Хэбэй мужийн Фүпин сяньд Ши Жиньпин ядуу хүмүүстэй уулзаж, ядуурлыг бууруулах ажлын явцтай танилцаж явахдаа ядуурлаас гаргахад шийдвэртэй тэмцэл өрнүүлэхийг ард иргэддээ уриалжээ.  Ши Жиньпин хэлсэн үгэндээ: “Сянийн номын өрөөнд хэвтэн хулсны навч салхины аясаар сэрчигнэхийг чагнах нь ард иргэдийн ёолох дууг сонсох шиг санагдана. Миний бие сянийн газар бага ноён суусан боловч ард иргэдийнхээ амьдралын навч мөчир шиг жижиг сажиг явдал бүхэнд анхаарлаа хандуулах ёстой" гэсэн  утга бүхий Жэн Баньчяогийн 300 орчим жилийн өмнө бичсэн шүлгээс эшлэжээ.  Ши Жиньпин энэ бадаг шүлгийг  "ард түмнээ хайрлах тухай мянган жил уламжлагдсан сэтгэлийн дуу" хэмээн үнэлж,“ХКН-ын гишүүд ард түмний зовлон гачигдалд ийм сэтгэлээр хандаж, өрөвдөн хайрлаж, тэдний амьдралыг сайжруулахын төлөө зүтгэх хэрэгтэй" гэжээ.

Шань Ши мужийн Тай-Юань хотод 2017 оны  зургадугаар сард Ши Жиньпин нэн ядуу бүсийн иргэдийг ядуурлаас ангижруулах хэлэлцүүлэгт оролцохдоо: "Өвчний шинж тэмдэг, үндэс шалтгаан гэж бий. Энэ хоёрын харилцаа хамаарлыг зөв ойлгож байж зөв эмчилнэ. Өвчний шалтгааныг олохгүйгээр дэмий балай эмчилж болохгүй" хэмээн ядуурлаас ангижруулах ажлыг зүйрлэн зааварчилжээ.
Чүнчин хотноо ажиллахдаа 2019 оны дөрөвдүгээр сард Ши Жиньпин "Салбал хүч сарниж, нэгдвэл хүч төвлөрдөг" гэсэн үгээр ядуурлын эсрэг бүх хүчээ дайчлахыг онцолжээ.

Чүнчин хотноо ажиллахдаа 2019 оны дөрөвдүгээр сард Ши Жиньпин "Учир явдлыг шийдвэрлэхэд сэргэлэн байхаас илүүтэй сэтгэл гаргах нь чухал"гэсэн юм.

2020 оны гуравдугаар сарын 6-нд Ши Жиньпин Бээжин хотноо ядуурлаас ангижруулах тэмцлийн хэлэлцүүлэгт оролцож хэлсэн үгэндээ, "Түмэн ажлын эхлэл хялбар, харин төлөвлөсөн зорилгодоо хүрэх нь хүндрэлтэй байдаг" гэсэн нь шийдвэртээ тууштай байж, эцсийн ялалт байгуулахыг уриалжээ. 
ХКН-ын 20-р хурлын тайланд, "Хятад  улс  социализмыг бүх талаар байгуулах шинэ замналд орж, энэ зууны дунд үед социализмын орчин үеийн хүчирхэг гүрэн болохын төлөө тэмцэж байна" гэж онцлон тэмдэглэсэн юм.