Хятадын Төв Радио Телевизийн нэвтрүүлгийг
Макаод дахин дамжуулах, спортын тэмцээнийг мэдээлэх, үзүүлэх зэрэг зөвшөөрөл
олгох ёслол Бээжин хотноо гуравдугаар сарын 6-нд
болов. Макаогийн засаг захиргааны онцгой
бүсийн дарга Хэ Ичэн, ХКН-ын Төв хорооны Суртал ухуулгын Яамны дэд сайд, Хятадын
төв радио, телевизийн захирал Шэнь Хайшюн нар арга хэмжээнд оролцож үг хэлэв.
Шэнь Хайшюн хэлсэн үгэндээ, "ХТРТ шинэ эриний дүр төрхийг харуулсан шилдэг нэвтрүүлэг бэлтгэж үзүүлдэг. Цаашид Макаотай хамтарч, Макаогийн онцлог бүхий “Нэг улс хоёр систем"-ийн амжилттай туршлагын шинэ хуудсыг нээхийн тулд хичээж ажиллана" гэв.