Хар тэнгисийн боомтуудаар ХАА-н бүтээгдэхүүн экспортлох уу?
2023-03-06 10:25:14
Share
Share this with Close
youtube WeChat

Өнгөрсөн оны долдугаар сард Орос, Украин хоёр НҮБ болон Турктэй тус тус гэрээ байгуулж, хамтарсан зохицуулалтын төв байгуулахаар тохиролцож, Украины үр тариа хийгээд хөдөө аж ахуйн бусад бүтээгдэхүүнийг Хар тэнгисээр дамжуулан экспортлоход аюулгүй байдлын баталгаа хангах, мөн Оросын үр тариа хийгээд бордоог олон улсын зах зээлд нийлүүлэх зэргийг баталгаажуулсан билээ. Харин тус гэрээний хугацаа энэ оны гуравдугаар сард дуусах гэж байна.

Хар тэнгисийн боомтоор хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортлох гэрээний хүчинтэй хугацаа 120 хоног буюу өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 19-нд дуусгавар болсон юм. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 17-нд ОХУ-ын ГХЯ мэдэгдэхдээ, "Дээрх гэрээг 120 хоногоор буюу энэ оны гуравдугаар сарын 18-ны өдөр хүртэл сунгана" гэжээ. Сүүлийн үед НҮБ ч мөн энэхүү гэрээний хүчинтэй хугацааг дахин сунгахыг удаа дараа уриалсаар байна.

Туркийн Гадаад хэргийн сайд Чавушоглу бүс нутгийн цагаар энэ сарын 5-нд хэлэхдээ, "Турк улс НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Гутерриштэй холбогдох асуудлаар хэлэлцэж ярилцсан бөгөөд одоогийн гэрээг үргэлжлүүлэн саадгүй хэрэгжүүлэхийг хүсэж байна" гэжээ.