ОУАЭХА-ийн удирдах зөвлөлийн хурал өнөөдөр эхэллээ
2023-03-06 10:02:39
Share
Share this with Close
youtube WeChat

Энэ сарын 6-9-ний өдрүүдэд ОУАЭХА-ийн Удирдах зөвлөлийн хурал Вена хотод болно. Удирдах зөвлөлөөс гаргасан хэлэлцэх асуудлын дарааллын дагуу, энэ удаагийн хурлаар ОУАЭХА хийгээд цөмийн аюулгүй байдал, цөмийн шинжлэх ухаан, цөмийн технологи хийгээд цөмийн хэрэглээтэй холбоотой үйл ажиллагаа зэргийг хэлэлцэж, бас НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 2231 тоот тогтоолын дагуу Ираны цөмийн байгууламжид хяналт шалгалт хийх, Хойд Солонгосын цөмийн үйл ажиллагаанд хэрхэн хяналт тавих асуудлыг зөвшилцөх юм байна.

ОУАЭХА-ийн Удирдах зөвлөлийн энэ удаагийн хурлаар бас Запорожье цөмийн цахилгаан станцын аюулгүй байдал болон хамгаалалтын асуудал, мөн Японы Фүкүшимагийн цөмийн цахилгаан станцаас гарсан бохирдсон усыг гадагшлуулах зэрэг халуун сэдвээр ч ярилцах төлөвтэй байна.