Петер Сзижжарто: Зэвсэг ба хориг энх тайвныг авчирч чадахгүй
2023-03-07 10:33:31
Share
Share this with Close
youtube WeChat

"Украинд зэр зэвсэг өгч, ОХУ-д хориг тавьснаар энх тайвныг авчирч чадахгүй. Харин ч эсрэгээр Европт илүү их хохирол үүсгэнэ" гэж Унгарын Гадаад харилцааны сайд Петер Сзижжарто энэ сарын 6-нд хэлжээ.

“Зэр зэвсэг нийлүүлэх, хориг тавих бус, харин энх тайванд хүргэх нь олон хүний амь насыг аврах цорын ганц арга зам” гэж Петер Сзижжарто онцлоод "Европ, Америк эдүгээ Украинд зэр зэвсэг нийлүүлэхийг урьтал болгосноор  мөргөлдөөнөөс гадагш тэлсэн дам нөлөөг Европ тив өөртөө амсаж буйгаа умартаж байна. Орос Украины дайн сунжирах тусам   амь үрэгдсэн хүмүүсийн тоо нэмэгдэж, хохирол улам ноцтой болно" гэжээ.

“Европ тив болоод  Атлантын далай дамнасан бүс нутаг дайн дажины "мэдрэлийн өвчин"-ий байдалд оржээ. Украинд  зэр зэвсэг нийлүүлэхэд өрсөлдөх хэрэгтэй, яаравчлах хэрэгтэй  гэж Европын Холбооны зарим албан тушаалтан үзэж байгаад би маш цочирдон алмайрч байна” гэж Петер Сзижжарто нэмж хэлсэн байна.


\Уртнасан\