Чинь Ган: Хятадын гадаад харилцаа хүсэл мөрөөдлөөр дүүрэн
2023-03-07 11:55:11
Share
Share this with Close
youtube WeChat

Гуравдугаар сарын 7-ны үдээс өмнө 14 дэх сонгуулийн БХАТИХ-ын 1 дүгээр чуулганы хэвлэлийн бага хурал хийлгэж, Хятадын ГХЯ-ны сайд Чинь Ган "Хятадын гадаад харилцааны бодлого ба асуудал" сэдвээр гадаад дотоодын сэтгүүлчдийн асуултад хариулав.

Чинь Ган "Бид төрийн тэргүүний гадаад бодлогыг гол шугам болгож, ялангуяа "Хятад+Төв Азийн 5 орон"-ы төрийн тэргүүний анхны дээд хэмжээний чуулга уулзалт, "Бүс ба зам"-ын дээд хэмжээний 3 дугаар чуулга уулзалт зэрэг Хятадад болох үйл явдлаар Хятадын гадаад харилцааны өвөрмөц хэв загварыг харуулна. Бид амин чухал ашиг сонирхлоо хамгаалахыг үүрэг хариуцлага болгож, аливаа хэлбэрийн ноёрхох үзэл, хүчээр түрий барих хандлага, хүйтэн дайны сэтгэхүй, бүлэглэн сөргөлдөх, хориг тавьж дарамтлахыг эрс эсэргүүцэж, улс орныхоо бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлоо тууштай хамгаална. Бид түншлэлд тулгуурлан, том гүрнүүдийн уялдаа холбоог дэмжиж, бусад улс оронтой найрсаг хамтран ажиллаж, шинэ хэлбэрийн олон улсын харилцааг байгуулж, Хятад улсыг олон шинэ найзтай болгож, хуучин найз нөхөдтэйгээ улам дотно хамтрах болно. Бид дотоодын чансаатай хөгжилд анхаарч, гадаадад илүү нээлттэй байлгахыг зорьж, харилцааны гинжин хэлхээг таслах оролдлого, ганц талын хориг тавихыг эсэргүүцэж, дэлхийн эдийн засгийн нээлттэй байдлыг хамгаалж, Хятадын хөгжлийн шинэ боломжийг дэлхий нийттэй хуваалцана.

Бид олон талт үзлийг баримталж, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг ахиулж, хүн төрөлхтөнд тулгарч буй сорилтыг зохицуулахад Хятад улсын хувь нэмэр, оюун ухааныг оруулж, олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд хичээнэ. Бид гадаад харилцаа бол иргэдийн төлөө гэдэг үзэл баримтлалж, гадаад дотоодын хэлхээ холбоог аюулгүй, хялбар болгохын төлөө хичээж ажиллана" гэжээ.