“Бүх Хятадын эмэгтэйчүүдийн холбоо” баярын мэндчилгээ дэвшүүллээ
2023-03-07 21:07:31
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, "3-р сарын 8"-ныг тохиолдуулан Бүх Хятадын эмэгтэйчүүдийн холбоо Хонконг, Макао, Тайваний эмэгтэйчүүдийн байгууллага, мөн Хятадад суугаа 170 гаруй орны элчин сайдын яам, олон улсын байгууллагын 1500 гаруй байгууллага, хувь хүнд захидал илгээж, баярын мэндчилгээ дэвшүүлжээ.

“Бүх Хятадын эмэгтэйчүүдийн холбоо” тэмдэглэхдээ, “Хятад маягийн орчин үеийн шинэчлэлд хятад эмэгтэйчүүд нийгэм, гэр бүлийн амьдралд чухал үүрэг хүлээж, их үйлсийг бүтээн байгуулалцаж, аж төрөх шинэ боловсон ёс, хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн төлөө санаачлагч манлайлагч болж байна. Бид дэлхийн олон орны эмэгтэйчүүдтэй харилцаа холбоогоо бэхжүүлж, хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлсийг сурталчлан, илүү сайхан нийгмийг бүтээн цогцлоож, илүү сайхан ертөнцийг буй болгоход хувь нэмэр оруулахад бэлэн байна” гэжээ.