Аюулгүй бүс байгуулах шаардлагатай
2023-03-07 10:06:29
Share
Share this with Close
youtube WeChat

Оросын хиймэл дагуулын мэдээний агентлаг 6-ны өдөр мэдээлснээр, ОУАЭХА-ийн ерөнхий захирал Рафаэль Гросси агентлагийн зөвлөлийн хурлын эхэнд "Запорожьегийн цөмийн цахилгаан станцын орчимд аюулгүй бүс байгуулах шаардлагатайг  өнөөгийн нөхцөл байдал харуулж байна. Энэ асуудлаар Орос, Украинтай зөвшилцөж  эхэлсэн.  Онц чухал энэ арга хэмжээг талууд идэвхтэй дэмжинэ гэдэгт найдаж байна" гэжээ.

Украины Эрчим хүчний сайд Гэрман Халущенко өмнө өдөр нь "Запорожье цөмийн  цахилгаан станцын асуудлаарх хэлэлцээ зогсонги  байна" гэсэн юм.  Харин НҮБ-д суугаа суурин ОХУ-ын төлөөлөгч Михайл Ульянов: "Цөмийн цахилгаан станцын орчимд аюулгүй бүс байгуулах санаачилгад Украин бэлэн биш байна" гэж хариу мэдэгдсэн байна.