Эрчим хүч, технологийн хувьсгалыг ахиулна
2023-03-07 15:39:46
Share
Share this with Close
youtube WeChat

УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны гишүүн, Жи Гун Намын Төв Хорооны байнгын дэд дарга Жан Энди  өнөөдөр хэлсэн үгэндээ "Хятад улс нүүрстөрөгчийн хийг саармагжуулахын тулд эрчим хүч болон технологийн хувьсгал, эдийн засгийн өөрчлөлт хийж, нүүрс, нефть, байгалийн хий давамгайлсан эрчим хүчний системийг аажмаар халж, орчин үеийн эрчим хүчний систем болгон өөрчлөх шаардлагатай" гэв.

Жан Энди онцлон тэмдэглэхдээ "Орчин үеийн эрчим хүчний систем  нь нийлүүлэлт, хэрэглээ, эргэлтийн төлөвлөлт зэргийг төгөлдөржүүлэх олон зүйлийг шаардаж байна. Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд анхаарч, байгалийн хий, цөмийн эрчим хүчийг зохих хэмжээгээр хөгжүүлж, нүүрстөрөгчийн ялгаруулалтын үнэлгээний системийг оновчтой болгож, илүү нээлттэй, ил тод, нэгдмэл  цахилгаан эрчим хүчний зах зээл бий болгож, цахилгаан эрчим хүчний компаниуд болон хэрэглэгчид бие биенээ дэмжиж, ашиг сонирхлоо тэнцвэржүүлэх хэрэгтэй" гэжээ. Тэрбээр "Нээлттэй хамтран ажиллаж, дэлхийн эрчим хүчний өөрчлөлтийг ахиулж, олон улсын стандарт хийгээд дүрэм боловсруулахад идэвхтэй оролцож, "Бүс ба зам" дагуух орнуудын эрчим хүчний шинэ орон зайг нээх хэрэгтэй" гэж онцолсон байна.