Хятадын чансаатай хөгжлийн тухай хэн юу хэлэв?
2023-03-07 09:59:03
Share
Share this with Close
youtube WeChat

Бээжин хотноо хуралдаж буй "Хоёр чуулган"-нд олон улсын хамтын нийгэмлэг анхаарлаа хандуулж байна. тэд энэ үеийг Хятадын  хөгжлийн бодлогыг ажиглах чухал цонх  гэж үзэж, түүний зэрэгцээ  Хятад улс хөгжлийн шинэ хэв маягийг хурдацтай бий болгож, чансаатай хөгжлийг ахиулж, дэлхийн эдийн засагт эрч хүч орууллаа гэж дүгнэцгээж байна.

Сингапурын УИС-ийн Бизнесийн коллежийн Засаглал, Тогтвортой Хөгжлийн Хүрээлэнгийн захирал Лү Е-чюнь "Хятадын  эдийн засгийн тогтвортой хөгжилд итгэлтэй байна. Хятад улс илүү чанартай хөрөнгө оруулалтад шилжиж, тоон системд түлхүү анхаарч байна. Ингэснээр эдийн засаг нь тогтвортой  өсч, хөгжлийн хэлбэр нь өөрчлөгдөж байна. Ирээдүй бол өнгөрсөн болоод одоо цагаас илүү сайхан болно. Дэлхий нийтийн хувьд Хятад бол эдийн засгийн маш чухал гүрэн юм" гэжээ.
Кенийн Олон улсын харилцааны мэргэжилтэн Адхилл Кавенс "Хятадын орчин үеийн үзэл санаа дэлхий дахин,  ялангуяа Африкийн сонирхлыг татаж байна. Бид Хятадын хөгжлийн туршлагаас суралцах хэрэгтэй.  Тус улсын орчин үеийн шинэчлэлтийн гол цөм нь хүн бүрийг анхаарч, орхигдуулахүй байх юм. Хятад улс ард иргэдээ нэн  ядуурлаас гаргасан анхны хөгжиж буй орон, энэ амжилт  үүнийг нотолно.  Хятад улс экологийн  бүтээн байгуулалтыг өрнүүлж, ногоон хөгжлийн олон төсөл хэрэгжүүлж буйг онцлох ёстой" гэжээ.