Хятад АНУ-ын харилцааны байр сууриа илэрхийлэв
2023-03-07 12:03:08
Share
Share this with Close
youtube WeChat

Гуравдугаар сарын 7-ны үдээс өмнө 14 дэх сонгуулийн БХАТИХ-ын 1-р чуулганы хэвлэлийн бага хурал хийлгэж, Хятадын ГХЯ-ны сайд Чинь Ган "Хятадын гадаад харилцааны бодлого ба гадаад харилцаа"-ны асуудлаар гадаад дотоодын сэтгүүлчдийн асуултад хариулав.

Чинь Ган хэлэхдээ, "Хятад улсын тухай АНУ-ын ойлголт ноцтой гажуудсан тул Хятад улсыг гол өрсөлдөгч, геополитикийн хамгийн ноцтой сорилт гэж үзэж байна. Анхнаасаа ингэж буруугаар ойлгосон учир Хятад улсын талаар хэрэгжүүлсэн АНУ-ын бодлого эрүүл, зөв замаас гажсан" гэжээ.