Уулын зам өргөсөхийн хэрээр улсын хөгжил өргөжиж байна
2023-03-07 14:41:09
Share
Share this with Close
youtube WeChat

ТӨЗО-ны төв Лхаса хотоос машинаар Ялусамбу мөрнийг хэмжин Мүөтү тосгон хүрэхэд ердөө гуравхан цаг л зарцуулна. 10 жилийн өмнө харин 4 хоног явж хүрдэг байсан газар. Сяны намын хорооны нарийн бичгийн даргын орлогч Бама Чүжин гэх 39 настай эмэгтэй “Бидний аялж яваа энэ зам бол манай Мэнба үндэстэнд сайн сайхан амьдрал бэлэглэсэн аз жаргалын зам юм шүү” гэв. Энэ хүний амнаас унах гурван үгийн нэг нь замын тухай байдаг хэмээн нутгийнхны хэлсэн нь үнэн аж. Хөгжлийг замаар л төлөөлүүлж ярьдаг юмсанж.

Тэрбээр 10 жилийн өмнө Хятадын хоёр чуулганд оролцсоноо дурсах нь кино шиг. Нутгийн ардын төлөөлөгчийн хувиар хуралд оролцохоор 2013 оны гуравдугаар сард Бээжинд иржээ. Гуравдугаар сарын 9-ний үдээс өмнө Ши дарга Төвөдийн төлөөлөгчидтэй уулзаж ажлын тайланг нь сонсох байв. Тэр шөнө Бама Чүжиний нойр хүрсэнгүй. Их удирдагчтай уулзахдаа юу хэлэх билээ гэж бодсоор үүр цайлгажээ. Харин маргааш нь Ши дарга танхимд орж ирэхэд Мөтөү сяниас ирсэн мэнба үндэстний төлөөлөл хэмээн албаны хүн танилцуулснаар Ши даргад түүний өмнө саатан гар барин мэндчилэв. Ши дарга “Танай Мөтөү уруу автозам нэвтэрсэн үү” гэж палхийтэл асуужээ. Сандарч ээдэрсэн Бама Чүжин “Энэ оны сүүлээр нэвтрэх гэж байгаа” гэв. Үнэхээр ч тухайн жил буюу 2013 оны намар Гималай уулсын гүнд, гурван талаараа хавцалд хавчуулсан Мөтөү тосгонд нь авто зам нэвтэрч их хөөр болсон билээ. Хад асган дундах Мөтөү тосгоны нэр нь төвөдөөр “Далд ургасан лянхуа” гэсэн утгатай. Үнэхээр ч байгалийн асар хүнд нөхцөлд амьдардаг ард түмэн. Орчин үеийн зам харгуй нэвтрэхээс өмнө тэндэхийн оршин суугчид морь мал болон өөрсдийн биед эд зүйлсээ ачаалан уулын давчуу ангалын ирмэгээр амь тэмцэн гарч ордог байв. Өвлийн мөс, зуны бороонд заримдаа хичнээн ч хоногоор ч хоригдож, гадаад ертөнцтэй холбоо тасрах энүүхэнд.

Бама Чүжин ч тэр үед Бээжинд ирэхийн тулд алхах газраа алхаж, автобусдах газраа автобусдаж байж Лхасагийн бараа харан тэндээсээ онгоцонд сууж улсын нийслэлдээ ирэхэд 3000 км замыг 7 хоног туулдаг байлаа. Амь тэнсэн агт мориныхоо сүүлнээс зуурч явсан өдрүүд ч бишгүй.

Гэтэл 2013 онд Ши дарга “сурагласны буянд” уулын мухрын нэн ядуу тосгон сайхан гэгчийн автозамтай болж зургаахан жилийн дотор тэр хавьдаа толгой цохих баян чинээлэг газар болох нь тэр. Зам дагаж хөгжил ирдгийг нүдээр үзсэн Бама Чүжин ийнхүү “Зам” хэмээх амны уншлагатай болжээ.

Мөүтүө сянд зам нэвтэрсний дараа хүмүүсийн сэтгэл уужирч амьдрал сайжирч, ХАА-н бүтээгдэхүүнээ гадагш тээвэрлэн их зах зээлд нийлүүлснээр тосгоны оршин суугчдын амьдрал сэвхийтэл босоод иржээ. Цэнгэг ус алтан эрдэнэ цэцэгт тал мөнгөн эрдэнэ хэмээх төр засгийн уриалгыг оршин суугчид нь хөлжиж орон гэр нь тухлаг болсон Мөтөү тосгон ч биелүүлэхээр чармайж  байна. Тэд төр засгийн хайрыг үзсэндээ талархан эргээд бусдад хайр түгээхийн төлөө зав чөлөөгүй ажиллаж эхэлжээ.