Хятад улс чансаатай хөгжлөөрөө тэргүүлэх боломжтой
2023-03-07 15:53:47
Share
Share this with Close
youtube WeChat

УТЗЗ-ийн БХХ-ны гишүүн, Эдийн засагч Линь И Фу энэ сарын 7-нд УТЗЗ-ийн 14 дэх удаагийн 1-р чуулганд илтгэл тавилаа. Тэрбээр илтгэлдээ: "Шинэ эрчим хүч, биг дата, хиймэл оюун ухаан, амьдралын шинжлэх ухаан зэрэг аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалд хамаатай эдийн засгийн шинэ салбаруудад Хятад улс өндөр хөгжилтэй орнуудтай нэг  гараанаас гарч байгаа бөгөөд хүн хүчний нөөцтэй, дотоодын зах зээлийн багтаамж их, үйлдвэрлэлийг дэмжих дэд бүтцийн давуу талдаа түшиглэн Хятад улс сугаран гарах, цаашид олон улсад тэргүүлэх боломжтой" гэв.

Линь И Фу хэлэхдээ, "Эдийн засгийн чансаатай ахиц, цар хэмжээг өсгөхийн тулд зах зээлийн хүлээлтийг тогтвортой байлгаж, инновацийн бүхий л боломжийг шавхаж, компаниуд өөрийн бий болгосон давуу талаа гүйцэд ашиглаж, хөгжлийн хурдаараа давамгайлагч цогц байхыг зорилго болгох хэрэгтэй"  гэжээ.

 Шинэлэг тогтолцоо бий болгохын тулд  засгийн газар удирдаж, ард иргэдийн чадамжийг дээшлүүлж, боловсон хүчний давуу боломжийг чухалчилж, тооноос чанарт  шилжихийг баримтлах хэрэгтэй. Олон улсын нөөцийг татах дотоодын том зах зээлийн хүчин чадлыг нэмэгдүүлж, үйлдвэрлэл нийлүүлэлтийн гинжин хэлхээний уян хатан байдлыг хангаж, аюулгүйн түвшинг чангатгаж, өндөр түвшинд нээлттэй байлгахаа өргөжүүлэх хэрэгтэй" гэв.


\Уртнасан\