ОХУ, Исламын ертөнцтэй харилцаагаа хөгжүүлнэ
2023-03-07 10:49:42
Share
Share this with Close
youtube WeChat

Исламын хамтын ажиллагааны байгууллагын Орост суугаа Элчин сайд нарын хамтарсан арга хэмжээнд  ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров оролцсон тухай мэдээллийг ГХЯ-ны цахим хуудсанд 6-ны өдөр нийтэлжээ. Мэдээлэлд "Орос улс цаашид Исламын ертөнцтэй найрамдал, үнэнч шударга байдал болон харилцан хүндэтгэсэн харилцаагаа үргэлжлүүлэн хөгжүүлнэ" гэж  дурдсан байна.

Сергей Лавров хэлэхдээ, "Илүү шударга, ардчилсан, "НҮБ-ын дүрэм"-ийн зарчимд суурилсан олон туйлт дэлхийн хэв маягийг байгуулахыг талууд дэмжиж, бусад оронд тулгаж буй барууны орнуудын хэт либерал үнэт зүйлсийг хамтдаа эсэргүүцэж байна" гэжээ.