Уур амьсгалын өөрчлөлттэй хамтдаа тэмцэхийг уриалав
2023-03-07 21:10:06
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: "Кэмбрижийн эрчим хүчний долоо хоног" олон улсын эрчим хүчний салбарын дээд хэмжээний хурал 6-ны өдөр АНУ-ын Хьюстон хотод эхэллээ. “НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенци”-д (COP28) оролцогч талуудын 28 дахь бага хурлын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Султан Жабер, олон улсын хамтын нийгэмлэг эв нэгдэлтэй байж, эрчим хүчний асуудал, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хэрэгтэй гэж онцлон тэмдэглэв.

Энэ оны сүүлээр Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотноо COP28 чуулга уулзалт болох юм. Тус хурлаар  дэлхийн улс орнууд Парисын хэлэлцээрийн зорилгод хүрэхэд гарсан ахиц дэвшлийг анх удаагаа дүгнэх гэж байна. Султан Жабер мөн өдөр, “Цаг уурын өөрчлөлт бол бүх оролцогч талууд нэгдэж, эх дэлхий нэг шийдэлд хүрэхийг шаарддаг сорилт" юм гэж хэлёсэн байна. Тэрбээр НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх нэгдсэн, идэвхтэй, хүртээмжтэй бага хурал зохион байгуулж, хүн бүрийг "нэг замаар” явж хүлэмжийн хий ялгаруулалтыг саармагжуулах зорилтод хүрэхийг уриаллаа.