Хятад Оросын харилцааны талаар өгүүлэв
2023-03-07 12:10:44
Share
Share this with Close
youtube WeChat

Гуравдугаар сарын 7-ны үдээс өмнө 14 дэх сонгуулийн БХАТИХ-ын 1 дүгээр чуулган хэвлэлийн бага хурал хийлгэж, Хятадын ГХЯ-ны сайд Чинь Ган “Хятадын гадаад харилцааны бодлого ба гадаад харилцаа"-ы асуудлаар  гадаад дотоодын сэтгүүлчдийн  асуултад хариуллаа.

Чинь Ган хэлэхдээ,"Том гүрнүүдийн харилцааны загвар бол Хятад,Оросын харилцааг ажиглах алтан өнцөг юм. Том гүрнүүдийн хэлхээ холбоо нь  хаалттай, бусдыг гадуурхдаг бүлэглэлийн улс төр баримтлах уу, эсвэл нээлттэй илэн далангүй  харилцааг хадгалах уу? Хятад Орос  хоёр улс том гүрнүүдийн стратегийн итгэлцэл, найрсаг хөршийн харилцааны замналыг сонгож, шинэ хэлбэрийн олон улсын харилцааны жишиг болж чадсан юм" гэжээ.
Тэрээр хэлэхдээ, "зарим орон Хятад Оросын харилцааг хүйтэн дайны эвслийн өнцгөөс харах дадал зуршилтай байдаг. Хятад Оросын харилцаа бол  эвсэл, бүлэглэл байгуулахгүй, сөргөлдөхгүй, гуравдагч талд чиглээгүй харилцаа юм" гэжээ.