Катарын эмир шинэ ерөнхий сайдаа томилов
2023-03-08 09:54:25
Share
Share this with Close
youtube WeChat

Катарын мэдээллийн агентлаг энэ сарын 7-ны өдөр олон нийтийн сүлжээгээр мэдээлэхдээ, "Катарын Эмир (төрийн тэргүүн) Тамим Ерөнхий сайд бөгөөд Дотоод хэргийн сайд Халидын огцрох өргөдлийг хүлээн авч, мөн өдрийн үдээс өмнө Ерөнхий сайдын орлогч бөгөөд Гадаад хэргийн сайд асан Мухамедыг Ерөнхий сайд бөгөөд Гадаад хэргийн сайдаар томиллоо" гэжээ.

Мухамед тангараг өргөн шууд албан тушаалаа хүлээн авчээ. Катарын шинэ засгийн газар нь ерөнхий сайдаа оролцуулаад 19 гишүүнтэй, Ерөнхий сайд асан Халидын хашиж байсан дотоод хэргийн сайдын албыг Тамимын дүү Халифа хаших болсон байна.

Катарын засгийн газар болон хэвлэл мэдээллийнхэн Халидын огцрох болсон шалтгааныг тодорхой дурдсангүй.