Жендэрийн тэгш байдлын амжилтаа танилцуулав
2023-03-08 10:58:13
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 3-р сарын 7-нд Хятадын Төрийн Зөвлөлийн Эмэгтэйчүүд, Хүүхдийн Ажлын Хорооны орлогч дарга Лин И, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн дээд түвшний нээлттэй хэлэлцүүлэгт Хятад улсын жендэрийн тэгш байдлыг хангах ажилд оруулсан хувь нэмэр, ололтыг танилцуулж, олон улсын хамтын нийгэмлэг энэ талаарх хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, эмэгтэйчүүдийн энх тайван хийгээд аюулгүй байдлын хөтөлбөрийн хэрэгжилтийг хурдасгахыг уриалсан байна.

Хятадын тал тэмдэглэхдээ "23 жилийн өмнө Аюулгүйн зөвлөл 1325 тоот тогтоол баталж, эмэгтэйчүүд болон энх тайван, аюулгүй байдлын харилцааг шинэчлэн тодорхойлсон юм. Олон улсын хамтын нийгэмлэг хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, эмэгтэйчүүдийн энх тайван, аюулгүй байдлын хэрэгжилтийг түргэтгэж, 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар харилцан уялдаатай байж, дэлхийн жендерийн эрх тэгш байдал болон эмэгтэйчүүдийн хөгжилд шинэ эрч хүч оруулахыг Хятад улс уриалж байна" гэжээ.  Мөн цааш нь "Хятад улс бол жендэрийн тэгш байдлыг дэмжигч, эмэгтэйчүүдийн эрх мэдлийг нэмэгдүүлэхийн төлөөх тэмцэгч юм. Хятад маягийн орчин үеийн байгуулалтыг ахиулахад, Хятадын эмэгтэйчүүдийн байр суурь туйлын ихээр өөрчлөгдөж, тэдний ололт амжилт, аз жаргал, аюулгүй байдлын мэдрэмж тасралтгүй дээшилсээр байна" гэжээ.