Хятадын чансаатай хөгжлийг үнэлж байна
2023-03-08 21:01:31
Share
Share this with Close
youtube WeChat

Сүүлийн үеийн ярилцлагуудаас харахад олон орны хүмүүс Хятадын өндөр чанартай хөгжлийн чармайлтыг үнэлж байна. Хятад улс түншүүдтэйгээ олон талт үзлийг тууштай хэрэгжүүлэн, "Бүс ба зам"-ын бүтээн байгуулалтыг ахиулж, бүх улс орон хамтдаа хожих замыг өргөжүүлж байна. АНУ-ын Хойд Каролинагийн их сургуулийн профессор Деннис Саймон “Хятад улс эдийн засгийн өсөлттэй зэрэгцүүлэн чансаатай хөгжлийг дэмжих талаар илүү анхаарч, эдийн засагтаа өндөр нэмүү өртөг бий болгох чадамжаа нэмэгдүүлсээр байна. Иймээс дэлхийн ханган нийлүүлэлтийн сүлжээи болон олон улсын хуваарилалтаас Хятад улс үл хамаарч, цаашид хөгжиж, дэлхийн эдийн засагт үргэлжлүүлэн чухал үүрэг гүйцэтгэж, тулгамдаж буй томоохон сорилтуудыг шийдвэрлэхэд дэлхий дахинд түнш байх болно” гэсэн байна.

Египетийн Ерөнхий сайд асан Исам Шараф “Нэг талаар Хятадын эдийн засгийн хөгжил дотоодын зах зээлд тулгуурлан, өндөр чанартай хөгжилд хүрч, дотооддоо хүчтэй эргэлт бий болгож байна. Нөгөө талаар “Бүс ба зам” санаачилгын дагуу Хятад улс нээлттэй байдлаа тэлж, эдийн засгийн тогтвортой, эрчимтэй хөгжил нь дэлхийн эдийн засгийн хөгжилд эерэгээр нөлөөлөх юм”гэж онцолжээ.