Хятадын чансаатай хөгжил дэлхийд ашигтай
2023-03-08 15:52:36
Share
Share this with Close
youtube WeChat

ХКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин энэ сарын 5-ны үдээс хойш 14 дэх сонгуулийн БХАТИХ-ын 1-р чуулганы Жянсу мужийн төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт оролцож "Өндөр чансаатай хөгжил бол орчин үеийн социалист улс орон болгон бүтээн байгуулах тэргүүн үүрэг" гэж онцлов. Энэ тухайд  олон улсын зүтгэлтнүүд мөн саналаа хэлж байна. Тэд хэлэхдээ "Өндөр чансаатай хөгжил нь Хятад улсын хөгжлийн шинэ үзэл ойлголтыг тусгаж байна. Хятад улсын хувьд, өндөр чансаатай хөгжил гэдэг нь хөгжлийн чанар дээшлэх, хөгжлийн тухай хүмүүсийн туршлага сайжрах, Хятадын эдийн засгийн олон улс дахь өрсөлдөх чадвар нэмэгдэхийг харуулж байна.  Хятад улсын чансаатай хөгжил нь дэлхийн эдийн засагт эерэг нөлөө авчирна" гэжээ.

ОХУ-ын Санкт Петербургийн улсын их сургуулийн Дорно дахины салбарын дэд профессор Дмитрий Майцкий "Өндөр чансаатай хөгжил бол шинийг бүтээх хөгжлийн хэлбэр бөгөөд технологи, шинжлэх ухаан, боловсрол, эрдэм шинжилгээний байгууллага болоод аж үйлдвэрлэлийн холбоо харилцааг уялдуулах юм. Өндөр чансаатай хөгжил маш чухал. Энэ нь зөвхөн Хятад улсад төдийгүй дэлхий нийтэд ч  чухал" гэсэн байна.

НҮБ-ын Худалдаа хөгжлийн хурлын эдийн засагч Лян Гүө-юн хэлэхдээ, "Хятад улсын нээлттэй, хамтдаа хувцаалах хөгжил нь бусад орнуудад энэ улсын хөгжлийн боломжоор өөрийн хөгжлөө ахиулж болох талтай гэсэн үг юм. Хятад улсын инноваци, ногоон хөгжил нь дэлхийн эдийн засгийн шинжлэх ухаан технологийн дэвшил, эко шилжилтэд түлхэц болж,  дэлхийн дулаарал зэрэг сорилтыг шийдвэрлэхэд тустай" гэв.


\Уртнасан\