Шар мөрний Хүкөү хүрхрээ бол урсац,
далайцаараа Хятадад хоёрт орох том хүрхрээ төдийгүй дэлхийн хамгийн том шар
өнгөт усны их түсэргээн юм. Хүкөү гэдэг үг бол
данхны цорго гэсэн утга бүхий ханз. Хур ус элбэгтэй улиралд Хүкөү хүрхрээ
үргэлжилсэн их усан хана нурж буй мэт сүртэй харагдаж, нүд булааж, чих
баясгана.
Шар мөрнийг Хятадууд эртнээс "Хатан гол",“Ээж гол” гэж нэрлэж ирсэн юм. Жил бүрийн гуравдугаар сарын 9-нд "Ээж гол"-ыг хамгаалах өдөр болгон тэмдэглэдэг.